"Virgin Galactic" туршилтын нислэгтээ бэлдэж эхэллээ

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг “Virgin Galactic” компани АНУ-ын Нью Мексико мужид байрлах “Америкийн сансрын буудал”-аас анхны нислэгээ үйлдэхээр бэлтгэл ажлаа өнөөдөр эхлүүлжээ. Тус компани VMS Eve онгоцны дунд бэхэлсэн “SpaceShipTwo Unity” сансрын хөлгөөр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байсан бөгөөд коронавируст цар тахлын улмаас бэлтгэл ажлыг сар гаруй хугацаанд зогсоогоод байсан юм. Бэлтгэл ажил өнөөдрөөс эхэлж, цаг агаарын таатай нөхцөл, техникийн бүрэн байдал хангагдаж дуусмагц нислэгийг үйлдэхээр хүлээж байна.

“SpaceShipTwo Unity” сансрын хөлөг нь хоёр хэсэг бүхий “VMS Eve” онгоцны дунд хэсэгт бэхлэгдсэн бөгөөд онгоц тодорхой хэмжээний өндөрт гарсны дараа салж бие даан нисэж тойрог замд орох зориулалттай юм.

“Virgin Galactic”-ийн гүйцэтгэх захирал Майкл Колглазье “Бидний хувьд аюулгүй байдал нэгдүгээрт тавигдаж байгаа тул мужийн захиргаанаас тавьсан шаардлага зөвлөмжийг даган бэлтгэл ажилд оролцох хүний тоог аль болох багасгана. Нислэгийн үеэр сансрын буудалд хэвлэл мэдээллээс нэг ч хүн байлгахгүй байхаар зохицуулсан ч бид нислэгийн үеэр аль болох их мэдээлэл бэлтгэж хүргэхийг хичээх болно. Ирэх долоо хоногийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярьжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)