
Коронавируст халдварын анхдагч голомт болсон БНХАУ-ын Ухань хот хэвийн амьдралдаа эргэн оржээ. Яг нэг жилийн өмнө Уханьд CoVid19 халдварын дэгдэлт эхэлж Хубэй мужийн 60 сая хүн дөрвөн сарын турш хатуу хөл хорионы дэглэмд аж төрж байсан юм. Цар тахлын оргил үеэр Уханьд өвчний тохиолдол 40 мянгаас давж байв. Харин олон улсын ажиглагчид бодит тоо үүнээс хэд дахин их гэж үздэг юм.
Уханий амьдрал нэг жилийн дараа











