Гэрэл зурагчин Рагнар Аксельсон Хойд туйлын чарганы нохдын тухай цуврал гэрэл зургийн сурвалжилга бэлтгэжээ. Чарганы ноход 4000 гаруй жилийн турш энэ бүс нутгийн гол тээврийн хэрэгсэл байсаар ирсэн. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүний итгэлт нөхөр болсон туйлын нохдын тоо толгой хорогдох болжээ.