Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч буй билээ. Энэ сарын 4-ний байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулжээ.

Иргэд харилцагч банкандаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ цахим хэлбэрээр 2021 оны нэгдүгээр сарын 30-ныг дуустал гаргаж, шийдүүлэх боломжтой юм.