“Катар 2022” ДАШТ-ий урьдчилсан тэмцээний Европын сугалаа явагдлаа

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тэмцээний Европын хэсгийн сугалаа өчигдөр Швейцарьт боллоо. Багууд хэсэгт хэрхэн хуваарилагдсаныг хүргэж байна.   

A хэсэг: Португал, Серб, Ирланд, Люксембург, Азербайджан

B хэсэг: Испани, Швед, Грек, Гүрж, Косово

C хэсэг: Итали, Швейцарь, Умард Ирланд, Болгар, Литва

D хэсэг: Франц, Украин, Финланд, Босни, Герцеговин, Казахстан

E хэсэг: Бельги, Уэльс, Чех, Беларусь, Эстон

F хэсэг: Дани, Австри, Шотланд, Израиль, Фарерын арлууд, Молдов

G хэсэг: Нидерланд, Турк, Норвеги, Черногор, Латви, Гибралтар

H хэсэг: Хорват, Словак, ОХУ, Словен, Кипр, Мальт

I хэсэг: Англи, Польш, Унгар, Албани, Андорра, Сан-Марино

J хэсэг: Герман, Румын, Исланд, Хойд Македон, Армен, Лихтенштейн

Хэсэгтээ тэргүүлсэн 10 баг “Катар 2022” ДАШТ-ий шигшээ тэмцээд оролцох эрх авна. Хэсэгтээ хоёрдугаар байрт орсон 10 баг Үндэстнүүдийн лиг /Nation’s league/-ийн тэмцээнд хэсэгтээ тэргүүлсэн /ДАШТ-ий урьдчилсан таэмцээнд хэсэгтээ тэргүүлж ДАШТ-ий эрх авсан, хоёрдугаар байрт шалгарснаас бусад/ хоёр шилдэг /Үндэстнүүдийн лигийн чансааг үндэслэж шалгаруулна/ багтай нийлж нэмэлт эрхийн төлөө халз тоглолтууд хийх юм. Эндээс гурван баг эрх авна.

Өчигдрийн сугалааны тухайд, багуудыг нэг хэсэгт 5, 6 багтай байхаар хуваарилсан. Ингэхдээ “Үндэстний лиг” 2021 тэмцээний финалын шатанд өрсөлдөхөөр шалгарсан Бельги, Испани, Итали, Францыг 5 багтай хэсэгт хуваарилж харж үзжээ. Тэд угаас ирэх жил Үндэстний лигийн тэмцээнд оролцож тоглолтууд хийх тул ингэж зохицуулсан байна. Сугалааг явуулахаас өмнө багуудыг сагсанд хуваарилдаг. Өчигдөр багууд сагсанд хэрхэн хуваарилагдсан байсныг харруулбал,

Сагс 1: Бельги, Франц, Англи, Португал, Испани, Итали, Хорват, Дани, Герман, Нидерланд.

Сагс 2: Швейцарь, Уэльс, Польш, Швед, Австри, Украин, Серб, Турк, Словак, Румын.

Сагс 3: ОХУ, Унгар, Ирланд, Чех, Норвеги, Умард Ирланд, Исланд, Шотланд, Грек, Финланд.

Сагс 4: Босни, Герцеговин, Словен, Черногор, Хойд Македон, Албани, Болгар, Израиль, Беларусь, Гүрж, Люксембург.

Сагс 5: Армен, Кипр, Фарерын арлууд, Азербайжан, Эстон, Косово, Казахстан, Литва, Латви, Андорра.

Сагс 6: Мальт, Молдов, Лихтенштейн, Гибралтар, Сан-Марино.

Ингэхдээ тодорхой шалтгаанаар зарим багуудыг нэг хэсэгт хуваарилахгүй байх зарчим барьжээ. Тухайлбал,  

Улс төрийн шалтгаанаар:

Азербайжан, Армен

Гибралтар, Испани

Косово, Босния-Герцеговина

Косово, ОХУ

Косово, Серб

ОХУ, Украин

Цаг агаарын шалтгаанаар:

Исланд, Фарерын арлууд

Үүнээс гадна хүйтэн уур амьсгалтай холбоотой хязгаарлалтыг мөн хэрэгжүүлж, доор бичигдсэн улсуудаас нэг хэсэгт хоёроос дээш баг хамт оруулалгүй шийджээ. Үүнд: Беларусь, Исланд, Латви, Литва, Норвеги, ОХУ, Украин, Фарерын арлууд, Финланд, Эстон. Хүйтэн уур амьсгалаас гадна багууд нэг, нэгндээ очиж тоглоход амрыг бодолцон нэг, нэгнээсээ хол оршдог Азербайджан Гибралтар, Исланд, Португал, Казахстан, Англия, Андорра, Гибралтар, Ирланд, Исланд, Испани, Мальта, Португал, Умард Ирланд, Уэльс, Фарерын арлууд, Франц, Шотланд улсын багуудыг нэг хэсэгт хороос илүүгүй байхаар зохицуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)