Байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хоригтоо төсвийн зардлыг 20 хувь бууруулах, өрх бүрд нэг сая төгрөг олгох хөтөлбөр боловсруулах, төсвийн хэмнэлтээр коронавирусийн эсрэг вакцин авах зэргийг тусгасан юм.
Тэгвэл Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.