Эритрейн нийслэл Асмара хот өнгөрсөн шөнөөс эхлэн пуужингийн цохилтод өртжээ. Пуужинг хөрш зэргэлдээ Эфиоп улсын Тигрэй мужийн нутгаас харвасан байна. Эфиопийн Ерөнхий сайд Ахмед Абия өчигдөр “Засгийн газрын цэргүүд Тигрэй мужийг эзлээд байсан "Тигрэйг чөлөөлөх ардын фронт" зэвсэгт бүлэглэлийг яллаа” гэж мэдэгдэл хийсэн. Ингэж мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 22.00 цагт Асмэрад эхний пуужин унасан байна. Асмара дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, түүнээс хойш пуужингийн цохилт үргэлжилсээр нийт зургаан пуужин унажээ.
Эритрейн нийслэл Асмэра хот ийнхүү Тигрэйд байлдааны ажиллагаа эхэлсэн арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш гурав дахь удаагаа Тигрэйн ардын чөлөөлөх фронтын пуужингийн фохилтод өртсөн нь энэ юм байна. Тигрэйг чөлөөлөх ардын фронт Эритрейг Эфиопийн Ерөнхий сайд Ахмед Абияг дэмжсэн гэдэг шалтгаанаар ийнхүү пуужингаар харважээ.