Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчийн асуусан 119.mn сайт дээр Баянзүрх дүүрэгт байгаа иргэнийг Чингэлтэй дүүрэгт очиж шинжилгээ өг гэж анх өгсөн шинжилгээний байр өөрчлөх нь ямар учиртай болон ЭМЯ 18 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, мөн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй оношлуур ашиглах байгаа эсэх талаар тодруулахад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “119.mn сайт дээр хаяг, байршлын хувьд Хан-Уул дүүргийн иргэнийг Сонгинохайрхан дүүрэг дээр бүртгэх, нэг гэр бүлийн хүнийг өөр газруудад бүртгэсэн цөөхөн тохиолдлууд гарсан. Богино хугацаанд энэхүү бүртгэлийн программыг хийсэн учраас үүнийгээ засаж залруулаад явж байна. Маргаашнаас ийм алдаа дахин гарахгүй байх гэж бодож байна.
Одоо бидний хэрэглэж байгаа түргэвчилсэн болон PCR оношлуур бүх зүйл ДЭМБ өөрөө бүртгээд үүнийг зах зээл дээр ямар үнээр худалдан борлуулах ёстой гэдгийг тогтоож өгсөн оношлуурууд байгаа. Ямар нэгэн байдлаар ДЭМБ-т бүртгэгдээгүй зөвшөөрөгдөөгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур байхгүй.
18 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт манай ЭМЯ дээр намайг сайд болсноос хойш хийгдээгүй. Харин Дэлхийн банкнаас явсан цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд 6 сая төгрөгийн цахим программын асуудлыг ярьсан юм болов уу гэж би ойлгосон. 2018 онд энэ цахим программыг худалдан авах тендерийн хороо байгуулагдсан. 2019 онд тенд?ерийн хороо өөрчлөгдөн 2020 оны 6 сард энэ тендерийн сонгон шалгаруулалт болж дууссан байдаг. Би 2020 оны долоодугаар сард ЭМ-ийн сайдаар томилогдсон. Энэ асуудалд намайг холбог уялдаа холбоо байхгүй. Энэ хүн ямар үндэслэлээр намайг гүтгэснийг ойлгоогүй. Үүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулна гэж бодож байгаа” гэлээ.