Арванхоёрдугаар сарын 11 хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 13-наас тусгай үүргийн нислэгүүдийг түр цуцлаад байгаа. Тэгвэл хөл хорио хязгаарлалтын дэглэм дуусах хүртэл буюу арванхоёрдугаар сарын 11 хүртэл гадаадаас иргэдээ татах тусгай үүргийн нислэг үйлдэхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ. Нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн хуваарийг дахин товлоно. 

Энэ хугацаанд бүх тусгаарлах байранд шалгалт хийн, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөх нөхцөл бүрдүүлэх, "нэг өрөө-нэг хүн, нэг өрөө-нэг гэр бүл" гэсэн зарчим барихаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)