ОХУ-ын Буриад улсын дүүргийн шүүх нэг жилийн дотор хоёр удаа захиргааны зөрчил гаргасан Монгол Улсын иргэнд “ОХУ-ын нутаг дэвсгэрт орохыг хориглох” шийтгэл оноосныг Дээд шүүх нь хэт хүндэдсэн гэж үзжээ. ulan.mk.ru цахим хуудаст энэ талаар мэдээлжээ.
Дээд шүүхийн коллегийнхон хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд тухайн иргэн нь Улаан-Үдэд эхнэр, хүүгийн хамт суурин амьдардаг, хүү нь ОХУ-ын их сургуулийн оюутан, эхнэр нь хүнд өвчтэй, нэгдүгээр бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй, Улаан-Үд хотын эмнэлгт байнгын эмчилгээ хийдэг, тухайн ирггэн өөрөө Татварын албанд бүртгэлтэй, ОХУ-д татвар төлдөг" нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тиймээс "Гаргасан зөрчил нь их хэмжээний хохирол учруулаагүй" тул шийтгэлийг торгуулиар солих шийтгэлээр солих шийдвэр гаргажээ. "Бага хэмжээний зөрчил гаргасны төлөө ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрөөгүй шийдвэр нь гадаадын иргэний хувийн амьдралыг хүндэтгэх эрхийг хэт хязгаарласан байна" гэж Буриадын БНУ-ын Хэвлэлийн албанаас гаргасан мэдээлэлд онцолжээ.