Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоногоор сунгалаа

Коронавируст цар тахлын халдвараас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоогоод буй. Хязгаарлалтын арга хэмжээг цаашид хэрхэн хэрэгжүүлж, хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гарчээ. Ингэхдээ боловсруулах чиглэлийн үйлдвэрүүдийг хэвийн ажиллуулах, 17 градусаас доош согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн байна.

Харин халдварын голомтоо хумьж чадсан Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймаг, халдвар илрээгүй бусад нутагт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр гаргажээ. Халдвар гараагүй аймгуудад доторх хөдөлгөөнийг нь чөлөөлж байгаа ч аймаг хооронд хөдөлгөөн хийхгүй.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн орон нутагт иргэн, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын өндөр хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байна. Мөн заасан хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ, үзвэр үйлчилгээг хориглоно. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Харгис засаг

    6 0 Хариу бичих
  2. Барилгын салбар гэдэг чинь заавал инженертээ шалгуулж байж ажилаа оруулж байж мөнгөө авдаг тийм байтал ажилаа ч бичүүлээгүй ажилаа ч шалгуулж чадаагүй карантинд орлоо. Одло яах вэ мөнгө цалин авья гэхлээр инженер ажил шалгаагүй. Үр хүүхдээ нүдэн дээрээ өлсөж үхэхийн хар гэж байгаа юм уу.

    10 0 Хариу бичих
  3. Барилгын салбарт тэтгэвртээ суусан аль эсвэл гэр бүлээрээ ажилгүй болсон хүмүүс ажиллаж байгаа. Үйлчилгээний байгууллага гээл байх юм мөнгөгүй хүмүүс яаж наад газруудаар чинь үйлчлүүлэх юм бэ. Ариа л юм аа. Би гэхэд л ажилаа хийж байгаад гүйцэтгэсэн мөнгөө авч чадаагүй карантилагдсаан. Хүүхдийн 100к буухад л гэртээ идэх юм авлаа одоо мөнгөгүй болсоон цаашдаа яаж амьдрах вэ. Хэрцгий юм аа. Архи пиво ээ л бодох юм та нар ч

    8 0 Хариу бичих
  4. ЭРХЭМ СЭТГҮҮЛЧДЭЭ БАРИЛГЫН САЛБАРЫГ НЭГ САЙН ЯАРИАД ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСЭЕ.ЭЭЭЭ БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ ХООЛОО ОЛДОГ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГААШДЭЭ

    7 0 Хариу бичих
  5. Avtobusand buugnnluulj bsnas huv teregtei n yavuulchihgvi arhig n zarahgvi blhor hvmvs gadur arhi haigaadl tened bhimda yamarch umde

    1 0 Хариу бичих
  6. zuv zuv. ghdee buugnuruuleh shiidver gargaal munginaad bval ingej sungasnii hereg garahgui gdgee medej bgaa gj goridoj bna. ard tumend bas tevcheer gdg yum bgaa shoo

    0 1 Хариу бичих
  7. Мөнгөгүй хүмүүст хоол өгөөчээ, ямар харгис хэрцгий юм бэ

    1 0 Хариу бичих
  8. хэдэн эрүүлжүүлэх н хүнтэй байхан дээ болж дээ....

    1 0 Хариу бичих
  9. ta nar hariutslagaa zaaval huleegeerei, ovchin namdsanii daraa, jungaa nariig oruulj irsen, enhsaran suvilal... geed erguuteed sandaltaigaa zuuraldaad baiv daa

    2 0 Хариу бичих
  10. Heden amitad charlasaar bgaa l neg piiv vinoniihoo erhiig neelgeh shivdee.. mai ingeed ta nar piivee ugjaad duugaa suutsgaa

    2 2 Хариу бичих
  11. za ingeed olsoj uhdiin bjee sda

    3 1 Хариу бичих
    • mongo taraachval hama alga

      0 0