Жонс Хопкинсын их сургууль цар тахлын статистикаа шинэчилжээ. 17.00 цагийн байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 62 295 586 болсон байна. Өглөө 09.30 цагаас хойш даруй 200 000-аар нэмэгджээ. 1 453 128 хүн нас барсны 266 063 нь АНУ-д ногдож байна.
Энэ сарын 28-нд цар тахал эхэлснээс хойш нэг хоногт хамгийн олон хүн халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нэг хоногт 747 082 хүн шинээр халдварлажээ.