Аргентинд Нацист Германы удирдагчдын нуувч олджээ

Археологичид Аргентинаас нацист Германы удирдагчдад зориулан байгуулсан нуувчийг илрүүлэн судалжээ. “Express”  цахим сонинд энэ талаар мэдээлсэн байна.

АНУ-ын Тусгай бүлгийн ажилтан асан Тим Кеннеди, ТТГ-ын ажилтан асан Боб Бэр нар олдворын талаарх мэдээллийг өгчээ. Нуувч Аргентиний нийслэл Буэнос Айрес хотоос хойш 600 мильд байсан аж. Нутгийн иргэдийн дунд тэрхүү нууцлаг гурван байгууламжийн зориулалтын талаар домог яриа хүртэл гарсан байсан гэнэ.  

Археологичид нуувчнаас Нацист Германы удирдагч Адольф Хитлер, Италийн дарангуйлагч Бенито Муссолини нарын хамт зугаалж яваа зургууд, Дэлхийн хоёрдугаар дайны үед Германд үйлдвэрлэгдсэн хайрцганд хийсэн алт, монетон эдлэл, нацист хувцастай жаахан хүүгийн гэрэл зураг зэргийг олжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Нацмст германы том тушаалтнууд дайны дараа Өмнөд Америк, Aргентинд зугтан гарсан гэдэг яриа байдаг.

    0 0 Хариу бичих