НОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийг штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хийсэн юм.
Тэрээр мэдээлэлдээ “24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 953 тээврийн хэрэгсэл гарсан. Үүн дээр ариутгал халдваргүйтэл хийлээ. УОК-оос Улаанбаатарт байгаа иргэдийг орон нутаг руу явуулах орон нутгаас иргэдээс хот руу нэвтрүүлэх чиглэлээр ажил зохион байгуулагдаж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс энэ ажлыг зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд 20 шинжилгээний цэг шинээр байгуулж ажиллаа. Өнөөдөр 09:00 цагаас иргэд эдгээр цэгт шинжилгээ өгч эхэллээ. Иргэд шинжилгээ өгч байгаа байдлыг анзаарч харж байхад иргэд олноороо ирж байна. Шинжилгээний цаг аваагүй болон маргааш шинжилгээ өгөх иргэд ирэх асуудал байна. Иргэдийн бөөгнөрөл үүсгэх асуудал гарч байна. Энэхүү ажлыг ЭМЯ-наас зохион байгуулж НОК-оос зөвхөн байрны асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа. Шинжилгээг 10 өдөр зохион байгуулагдаж явуулна. ЭМЯ-наас 280 ажилтан 20 цэг дээр хяналт тавин сорьц авч ажиллаж байна” гэв.