Архи тамхи хэрэглэдэг, дархлаа суларсан хүн коронавирусийн халдварт өртөх нь илүү

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ямар нэгэн халдварт өвчинд өртөхгүй байх гол зүйл нь дархлаа буюу биеийн эсэргүүцэл сайн байх шаардлагатай. Дархлаа сайтай хүн халдвар авсан ч гэсэн хүндрэхгүй богино хугацаанд эмчлэгдэнэ. Архи согтууруулах ундаа хүний дархлааг бууруулдаг. Тиймээс дархлаагаа сайн байлгахын тулд согтууруулах ундаа хэрэглэхгүй, сайн чанарын хоол унд хэрэглэж, сайн унтаж амарч байхыг зөвлөж байна.

Архи тамхи хэрэглэдэг, дархлаа суларсан хүн коронавирусийн халдварт өртөх нь илүү гэсэн судалгаа гарсан. Өртсөн тохиолдолд хүндэрч, цаашид архаг өвчин үүснэ гэдгийг мэдэгдээд байгаа. Тиймээс залуучууд аль болох архи, тамхинаас татгалзахыг дэлхий нийт уриалж байна. 

Улаанбаатар хотын 20 цэгт шинжилгээ авах цэгийг байгуулаад холбогдох албаныхан ажиллаж байна. Эрсдэлээс сэргийлэх гол зүйл бол мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг сахих юм" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хаана ч архи зарахгүй байхад архичнаар нь дуудах нь буруу

    0 0 Хариу бичих
  2. Нарангэрэлээ бид өлсөөд байнаа

    0 0 Хариу бичих