Уржигдар тохиосон "Хар баасан гараг"-ийн их хямдралын үеэр АНУ-ын оршин суугчид есөн тэрбум долларын цахим худалдан авалт хийж дээд амжилт тогтоосон тухай "Associated Press" мэдээлэв. Өнгөрсөн жил цахим худалдааны нийт мөнгөн дүн 7.4 тэрбум доллар, харин 2018 онд 6.2 тэрбум байв. Хөдөлгөөнт төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл хамгийн өндөр борлуулалттай байжээ. Харин үнэт эдлэл, гутал худалдан авах нь эрс буурчээ.
Цар тахлын улмаас энэ жил "Хар баасан гараг"-ийн хямдралт худалдааг онлайнаар зохион байгуулна гэж өмнө нь мэдээлж байсан юм.