Цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдоод буй Токиогийн олимпийг зохион байгуулах хороо наадмын зардалд 1.9 тэрбум доллар нэмж хуваарилахаар шийдсэн гэж "Ёмиури" сонин мэдээлэв. Нэмэлт санхүүжилтийг түрээс болон хөлсний ажилчидтай байгуулсан гэрээний нөхөн олговор, тасалбарын мөнгө буцаан олголтод зарцуулах юм.

Зохион байгуулагчид мөн спортын байгууламжуудын гэрэлтүүлгийг хэмнэлттэй горимд шилжүүлж, наадамд оролцох гаднын өндөр албан тушаалтнуудын оролцоог багасгах замаар 284 сая орчим доллар хэмнэх бодолтой байна.

"Токио-2020" зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори үүний өмнө олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулагдах магадлал бийг үгүйсгээгүй юм.