АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордонд өнгөрүүлсэн дурсамжаараа ном хэвлүүлнэ.  Энэ тухай Page Six портал баталгаат эх сурвалжаас нь иш татан мэдээлэв. Тэргүүн хатагтай ном хэвлүүлэх асуудлаар хэд, хэдэн удаа ажил хэргийн уулзалт зохион байгуулсан тухай ойрын эх сурвалж нь өгүүлсэн байна. Ерөнхийлөгч Доналд Трамп ч түүний шийдвэрийг дэмжиж байгаа гэнэ. Хатагтай Трамп дурсамж номоо хэвлүүлсний шанд нэлээд их хэмжээний мөнгө авах боломжтой. Эх сурвалжуудын нэг нь "Тэргүүн хатагтай бусдын бодож байгаа шиг Цагаан ордноос чимээгүйхэн явахгүй" гэж мэдэгджээ.