С.Энхтөр: 13 салбарын ажилтнуудын хувийн машинд тооны хязгаартайгаар QR код өгөхөөр төлөвлөж байна

ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөрийн мэдээллийг хүргэж байна. Тэрээр тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулах зохицуулалтын талаар тайлбар мэдээлэл хийлээ. 

С.Энхтөр "13 чиг үүргийн алба хаагчид өөрсдийн хувийн унаагаар зорчих асуудал үүсэж байна. Мөн түгээлт, бараа татахдаа хувийн машинаар явдаг гэх асуудлыг маш олон хүн тавьсан.

Маргаашаас эхлээд 13 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдад тодорхой тоон хязгаарлалт тогтоон хувийн машинд нь QR код өгөхөөр төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг хүмүүсээс хувийн машиндаа QR код авах хүсэлтүүд ирсээр байгаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласнаас хойш 22357 тээврийн хэрэгсэл QR код авч хөдөлгөөнд оролцож байна. Өчигдөр гэхэд 2741 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ. Үүнээс хүнсний үйлдвэрлэл, түгээлтийн машинд хамгийн их буюу 10250 ширхэг QR код олгосон байна" гэлээ. 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын албаны машин QR код авч, хөдөлгөөнд оролцох боломжтой. Үүнд дараах байгууллагууд орж байна.

  1. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  2. Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
  4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
  5. Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  6. Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
  7. Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
  8. Банк
  9. Оршуулга
  10. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
  11. Шүүх, прокурор
  12. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
  13. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ажиллаж байгаа бхйгууллагын ажилчдын зүгээр л явуулаач. Бас юун хязгаартай QR код өгөх вэ. Авч чадаагүй нь эрсдэл үүрээд автобусаар чинь явах уу. Энэ энхтөр үнэн тэнэг шаар шүү

    0 0 Хариу бичих
  2. Ажиллаж байгаа бхйгууллагын ажилчдын зүгээр л явуулаач. Бас юун хязгаартай QR код өгөх вэ. Авч чадаагүй нь эрсдэл үүрээд автобусаар чинь явах уу. Энэ энхтөр үнэн тэнэг шаар шүү

    1 0 Хариу бичих
  3. Хүсэлт явуулсан ирэхгүй юмаа хариу байхгүй ЭМЖЖ ЭМНЭЛЭГ

    0 0 Хариу бичих
  4. Ene enhturiig odoo zailuul tehuu yuch hiij chadahgui hotsrogdson hun. AR codeiig aj ahui negjuud odoo boltol avch chadahgui bna 200 aj ahui negjees 40ni l avch bna tegheer yaaj odoo ajiltnuudad ni uguh um buu med. Ugsun utas mail hayg ni hezewch ajilladaggui um bnale

    2 0 Хариу бичих
  5. haruul hamgaalaltiin albaduudad ymar chig uureg ogch bgaa ve

    0 0 Хариу бичих