Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 14.00 цагаас товлогджээ. Хурлаар цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй ажлын хэрэгжилт болон УОК-оос гаргах шийдвэртэй холбоотой хийж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэх юм.

УОК-ын хуралдаан 11.00 цагт эхэлсэн бөгөөд хөл хориог сулруулах эсэх шийдвэрийг гаргах юм. Өмнө гаргасан шийдвэр ёсоор бол Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал, бүх нийтийн хөл хорио хугацаа маргааш буюу арванхоёрлдугаар сарын 1-нд дуусах ёстой.