Шувуу нь коронавирусийг хүнд дамжуулан халдаах эрсдэлтэй болохыг тогтоожээ. ОХУ-ын эрдэмтэн Мария Воронцова НҮБ-ын Амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах конференицйн үеэр энэ талаар мэдэгдсэн байна.
Данид хийсэн судалгааг тэрээр иш татсан бөгөөд усны булгыг халдварлуулсан коронавирус нь мутацид орсон, одоо гаргаж байгаа вакцин нөлөөлөхөөргүй байсан нь хамгийн ихээр болгоомжлол төрүүлж байгаа аж. “Вирус амьтны биед ормогцоо мутацид орж, өвчлүүлэх чанар нь бууран эзнээ үхүүлэхгүй хэмжээнд очихыг эрмэлзэж байгааг тогтоосон. Харин тэндээсээ хүнд халдварлавал илүү хөнөөлтэй болно” гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр усны булганаас гадна шувууд, далайн зарим төрлийн сүүн тэжээлтэн амьтад хүнд коронавирус дамжуулж халдаах боломжтой аж.