Дорноговь аймгаас төмөр замчдыг Улаанбаатарт авчирчээ

ЭМЯ-ны мэдээллийн цагаар УОК-ийн  Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн  ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын хугацааг 14 хоног болгон мөрдөж эхэлсэн. Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөхийг иргэддээ сануулъя.

Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах 26 байранд 1403 иргэн байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь зэрэг халдвар гарсан аймгуудад 953 иргэн тусгаарлан ажиглах байранд байгаа.

Халдвартай иргэдийн ойрын хавьтлын 217 иргэнийг тусгаарлах үйл ажиллагааг сүүлийн байдлаар холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгээд байна.

Арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлээс иргэдийг гаргахтай холбоотойгоор 20 цэгийн үйл ажиллагаа явуулах байдлыг өчигдөр шөнө шалгаж ажиллалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын 60 байцаагч ажиллана.

Дорноговь аймгаас төмөр замчдыг Улаанбаатарт авчирч байгаа. Тэдгээр иргэдээс PCR шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан. Тиймээс төмөр замчин иргэдийг гэрийн ажиглалтад байлгана. Ажиглалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг сахихыг анхааруулъя" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. А төмөр замчин

    0 0 Хариу бичих