ЭМЯ: Шинээр 24 тохиолдол илэрч, дотоодын нийт халдвар 341 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 28-нд нийт 9513  хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс  24 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнээс нэг нь ТИР машины жолооч, 11 сарын 16-нд монголд ирсэн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Голомт бүхий өвчлөл бүртгэгдсэн нутагт нийтдээ 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдсэн. Нэг нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн бол дөрөв нь гэр бүлийн ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүс.

Сэлэнгэ аймагт 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн, гурван гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Дархан-Уул аймагт 9 тохиолдол шинээр нэмэгдсэн.

Эхний тохиолдлын ойрын хавьтлыг 15 хоног хянан шинжилгээ хийн 100 гаруй хүнийг гэрийг ажиглалтад гаргаад байна.

Мөн Сэлэнгэ аймагт 10, Дархан-Уул 2,  Дорноговь аймагт 1, тохиолдол шинээр бүртгэгдсэн. Архангай аймагт 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ 2 тохиолдол голомтын тандалт судалгааны явцад халдвар бүртгэгдсэн хувийн эмнэлгийн бариа засалтай холбоотой байсныг бид араас нь тандалт хийн Батцэнгэлд суманд явсныг илрүүлсэн. Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтоор үйлчлүүлсэн хүн өвчилсөн байх магадлалтай гээд Архангай аймаг руу бид мэдээллийг өгч тус аймаг богино хугацаанд арга хэмжээ авч илрүүлсэн. Өчигдөр онош батлагдсан ойрын хавьтал 50 хоёрдогч хавьтал гээд нийт 200 гаруй хүнийг тусгаарлан шуурхай штаб Батцэнгэл суманд ажиллаж байна. Тэндээс 2-3 хүн Их тамир сум руу явсан учраас тус суманд бас ажиллаж байна.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 341 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 75  

Сэлэнгэ аймагт 174

Орхон аймагт 22

Дархан-Уул аймагт 44

Дорноговь аймагт 21

Говьсүмбэр аймагт 3

Арханхагй аймагт 2

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 384 болсон. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 7 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 784, эдгэрсэн 354 байна. 

Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 421 хүн эмчлүүлж байгаа” гэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Iim l novshnuud buhel biten aimagt gai bolood

    0 0 Хариу бичих