Нийслэлээс орон нутаг руу буцах хүсэлтээ гаргасан 85 мянган иргэнийг шинжилгээ авсны үндсэн дээр буцаах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Иргэдийн бөөгнөл үүсгэхгүйн тулд иргэдийг 119.mn цахим хуудсаар бүртгэл явуулж, цагаар хуваарилсан. Гэвч өнөөдөр шинжилгээ авч байгаа цэгүүд дээр иргэдийн бөөгнөрөл үүсч байгаа талаарх мэдээлэл Улсын онцгой комиссын олон нийтийн сүлжээн дэх албан ёсны цахим хуудаст тавигдсан байна.