Испанийн “Реал” баг өнгөрсөн шөнө улсын АШТ-ий ээлжит тойргийн тоглолтоо “Алавес” багтай хийж 1:2-оор хожигджээ. “Реал” Испанийн АШТ-д хийсэн сүүлийн 10 тоглолтоос гурав дахь хожигдлоо авч байгаа нь энэ юм. Тэд өнгөрсөн жил бүхэл бүтэн улирлын 38 тоглолтын турш гуравхан хожигдож байсан юм. Дасгалжуулагч Зинедин Зидан энэ тоглолтыг улирлын хамгийн муу эхлэлтэй тоглолт байсан хэмээн мэдэгджээ.
“Реал” одоогоор 17 оноотой хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байна.
"Реал" Мадрид – "Алавес" 1:2 (0:1, 1:1)
«Эстадио Альфредо Ди Стефано» цэнгэлдэх, 2020.11.28
Гоол: 0:1 – 5, пенальти Лукас Перес, 0:2 – 49 Хоселу, 1:2 – 86 Каземиро.
"Реал" Мадрид – Куртуа, Марсело (Менди, 69), Варан, Начо, Васкес, Кроос (Иско, 69), Модрич (Эдегор, 69), Асенсио (Винисиус Жуниор, 63), Каземиро, Азар (Родриго, 28), Мариано Диас.
"Алавес" – Пачеко, Лежен, Химо Наварро, Дуарте, Лагуардиа, Батталья, Пина (Мендес, 77), Хота, Риоха (Хави Лопес, 88), Хоселу (Дейверсон, 90), Лукас Перес (Сайнс, 88).
Шар хуудас: Каземиро (18), Кроос (61), Риоха (67), Дуарте (76), Мендес (88).