Монгол Улсад коронавируст халдварын хүн амын дунд үүссэн голомтын хүрээ тэлэх эрсдэлийн арван зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Энэ удаагийн эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг цахимаар хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод тархсан халдвар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт бүртгэгдээд буй. Улмаар халдвар нийт амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гарчээ.
Үнэлгээний дүнг өнөөдөр Улсын онцгой комисст танилцуулна.