Пап Франциск түүхэн томилгоо хийлээ

Уилтон Грегори Африк гаралтай анхны хамба болов.

Бүх католик шашинтнуудын тэргүүн Ромын Пап лам Франциск өчигдөр 13 хүнийг хамба ламын албан тушаалд томилжээ. Шинээр томилогдсон хамбуудын дөрөв нь 80-аас дээш настай байсан бөгөөд цар тахлын улмаас бүгд Ватиканд очилгүй цахимаар тушаалаа хүлээж авсан нь түүхэнд үлдэхээр онцлог болжээ. Ватикан өмнө нь ийм өндөр зэрэглэлийн томилгоог цахимаар хийж байсан удаагүй аж. Түүнчлэн Бруней, Руанда улсаас анх удаа хамба лам тодорсон байна. Пап Францискийг томилгоог хэт явцуу хүрээнд буюу Европын улсуудаас голчлон хийдэг гэсэн шүүмжлэлийг энэ удаагийн томилгоо ийнхүү үгүйсгэсэн байна. Түүнийг Пап лам болох үед Хамба лам нарын 52 хувь нв Европ тивийн улсуудын иргэд байсан бол одоо 41 хувь болж буурчээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)