Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд тэг зогсолт зарлалаа

Архангай аймагт хүнс тээврийн машинаар очсон нэг иргэн, түүний хүүхдэд хийсэн шинжилгээгээний хариу эерэг гарсныг ХӨСҮТ-өөс баталгаажууллаа.

Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өгөхдөө тус аймаг дахь хавьтал бүхий иргэнийг тандалт судалгаагаар тогтоож хариу арга хэмжээ авч байгааг мэдээллээ.  "Улаанбаатар хотод батлагдсан 1-р хавьтал хожуу илэрсэн. ХӨСҮТ-ийн шуурхай удирдлагын нэгж, Архангай аймгийн тагнуулын хэлтсээс Улаанбаатар хотод илэрсэн ойрын хавьтал Батцэнгэл суманд байгаа тухай мэдээлэл Аймгийн онцгой комисст өчигдөр буюу 11 сарын 27-ны 12 цаг 50 минутанд ирсэн. Хариу арга хэмжээг нэн яаралтай авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна" гэв. 

Өнөөдөр буюу 11 сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийж байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)