Д.Нямхүү: Нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгөөр эмчилж байна

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусний эмчилгээг өвчтөн бүрийн суурь өвчин, онцлогт тохируулж хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-аас гаргаж өгсөн зөвлөмжийг дагаж байна. Мөн манай эмч нарын өөрсдийн чадвар мэдрэмжээр бүгдийг эмчилнэ. Вирусийн эсрэг гол эм авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг авсан. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол улс цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд бүр нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна. Эмч болгон эмчилж буй хүнийхээ онцлог, нөхцөлд тааруулж байгаа учраас эмчилгээг дэлгэрэнгүй тайлбарлах аргагүй. Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг дандаа хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.

Хүнд хүмүүст антибиотик, биеийн эсэргүүцлийг дэмжих эмчилгээ хийнэ. Хүнд хүмүүс дээрээ онцгой анхаарч ажиллаж байна. Нэг хүнийг 6.7-8.9 сая төгрөгийн зардлаар эмчилж байгаа.

Эм, оношлуур, шинжилгээнүүд гээд бүгдийг нь оруулаад ийм зардал гарч байгаа аж. Өвчтөн компьютер томографийн шинжилгээнд хэд хэдэн удаа ордог аж. Мөн дээрх тоонд эмч нарын хувийн хамгаалах хэрэгсэл орж байгаа. 

Хэрэв өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдолд амьсгалын аппарат болох ЭКМО бэлэн байдалд байна. 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 хоног дээрээ илэрсэн.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн уушигийг онцгой анхаарч, рентген зэрэг бусад бүх шинжилгээг хийж байгаа. Мөн вирусийн тоо цөөрч байгаа эсэхийг шинжилж, өвчтөнүүдийн өтгөн, цусанд, хоолойн арчдас зэрэгт бүх шинжилгээг багцаар нь авч байна" гэв.

Коронавирусийн халдвартай өвчтөн хүндэрвэл оруулах нэн чухал аппарат бэлэн байгааг мөн онцоллоо. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Эрүүл байвал өдөр бүр алдаж байгаа ашигаа нөхөж олж болох байлгүй дээ Нээх өлсөж үхэх гээд байгаа хүн байгаа юм уу Улс бэлтгэлгүй байсан л гээд байх юм өөрсдөө ямар ч бэлтгэлгүй үхэр шиг байсан биз дээ

    0 1 Хариу бичих
  2. Өлсөөд байна

    0 0 Хариу бичих
  3. иргэн Д болон бусад халдвар авсан хүмүүс эмя, болон энхсарангын эсрэг шүүхэд гомдол гаргаж хохирол төлүүлхийг уриалж бн

    0 0 Хариу бичих