С.Баярын шүүх хурлын тов зарлагдлаа

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 12-нд болохоор товлогдсон ч бэлэн байдал зарласантай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас хойшлуулсан юм.

Тэгвэл энэхүү шүүх хурлын товыг арванхоёрдугаар сарын 1-нд хийх тов гарчээ. Ирэх долоо хоногт зарлагдсан С.Баяр, Ч.Давааням нарын хурал  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох юм.

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ руу явж, Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-д 2010-2014 онд 4 үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын “Банк оф Америка” банк дахь өөрийн болон эхнэрийн дансаар 2011-2017 он хүртэлх хугацаанд нийт 3,569,148.56 ам.доллар буюу 5,580,444,637.22 төгрөгийг авч, мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулсан зэрэг хэрэгт нь 5 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан юм.

Ирэх долоо хоногт олны анхаарал татсан өөр нэгэн шүүх хурлыг тов гарсан нь С.Баярцогт нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал юм. Хурлыг арванхоёрдугаар сарын 3-нд хийхээр болжээ. Анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Б.Бадралд 1,6 жил, Б.Бямбасайханд 4 жил, Д.Ганболдод 4 жил, Б.Ариунсанд 1,6 жилийн хорих ялаар тус тус шийдвэрлэсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Луйвардсан бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Новшийн хулгайчууд бүгд зайл

    0 0 Хариу бичих