Амбулаторийн үзлэгт эзлэх томуугийн хувь буурчээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа томуу, томуу төст өвчний 47-р долоо хоногийн шинэчилсэн мэдээг хүргэлээ.

Тэрээр "Амбулаторийн үзлэгт томуугийн эзлэх хувь 4,3 байна. Энэ бол өмнөх он болон сүүлийн гурван жилийн дунджаас бууралттай тоо. Энэ үзүүлэлт нь манай ард иргэд эмч нарын өгч буй зөвлөгөөг маш сайн хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сайн авч хэрэгжүүлж байгаагийн илрэл. Одоогоор Монгол улсад томуугийн вирус хүн амын дунд орчилд орж ирээгүй байна. Харин амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч эрино вирус, улирлын томуугийн коронавирус хүн амын дунд орчилд явж байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)