“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт маргааш болно

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura 2020” онлайн тоглолт  арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт болох гэж байна. Цар тахлын улмаас тус тоглолтыг Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулах аж. Энэхүү тоглолтыг дуу бичлэгийн "Анир" студи зохион байгуулна.

Хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээл дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцох нь ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцох нь ээ гэнэ ээ, гэр гэртээ сууж бай гээд байгаа биз дээ, ингэж болж байгаа юм уу

    0 0 Хариу бичих