Бундеслигийн “Борусси Д” багийн норвег довтлогч Эрлинг Холандын зах зээлийн үнэлгээ transfermarkt.de порталын хувилбараар 100 сая евро болжээ. Будеслигийн түүхэнд анх удаа хоёр ч тоглогч 100 сая болон түүнээс дээш еврогоор үнэлэгдсэн бөгөөд хоёул Дортмундын “Борусси”-д тоглож байна. Э.Холындын нөгөөх нь англи залуу Жэйден Санчо юм.
Эрлинг Холандын хувьд өнгөрсөн есдүгээр сард 20 сая еврогоор үнэлэгдэж байсан бол одоо 100 сая евро болжээ. Тэдний араас Сергей Гнабри 90, Жошуа Киммих 85, Альфонсо Дэвиес 80, Лерой Сане 70, Давид Алаба 65, Леон Горецка 60 сая еврогийн үнэлгээгээр орсон байна.
Эрлинг Холандын хувьд өнгөрсөн жил Дортмундын багт долоо тоглож 10 гоол, энэ улирал эхлээд 15 тоглолтод 13 гоол оруулаад байгаа юм. Мөн “Аваргуудын лиг”-т 12 тоглож 16 гоол оруулчихаад байгаа юм.