Тамхинаас хэрхэн татгалзах вэ?

Тамхинаас гаргах олон төрлийн эмчилгээ бий. Үүнд никотин орлох үйлчилгээт бэлдмэл хэрэглэх, сэтгэл заслын эмчилгээ, ховс,  зүү тавих, лазерийн эмчилгээ зэргийг нэрлэж болно. Гэхдээ хорт зуршлаас ангижрахад юун түрүүн сэтгэл санааны бэрхшээлээ зөв даван туулж байж, амжилтад хүрнэ.

Дараах зарчимуудыг туршаад үзээрэй

ЗАРЛА

Тамхинаас гарахаар шийдвэрлэсэн бол ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэндээ БИ ЯГ ОДООНООС ТАМХИА ХАЯЛАА хэмээн амлаж, зарлах хэрэгтэй. Энэ нь нэг талаас хэлсэн амандаа хүрэх ёстой гэсэн хариуцлага бий болгоно. Нөгөөтэйгүүр тамхины найз нарт шийдвэрийг чинь хүндэтгэх сэтгэл төрүүлнэ. Хэлсэн үгэндээ эзэн болж амласанаа биелүүлэхийн тулд та хэн нэгэнтэй бяцхан бооцоо тавьсан ч болно.

ЗАЙЛСХИЙ

Нэгэнт шийдсэн бол тамхи татахад хүргэдэг нөхцөл байдал бий болохоос зугатааж зайлсхийх ёстой. Үүний тулд тамхи татдаг тохиолдлуудаа жагсаан дүгнэлт хийж, зайлсхийх төлөвлөгөө боловсруул.

ЗӨВ АМЬСГАЛ

Хамраараа гүнзгий амьсгал алгуурхан аваад 1-2 секундын турш барьсны дараа зөөлөн амаараа үлээж гарга. Энэ дасгалыг ердөө 2-3 удаа хийхэд таныг хоромхон зуур тайвшруулах увдистай.  Амьсгал авах үед хэвлий төмбийж, цээж түхийж байвал зөв амьсгалж байна гэдгийг санаарай.

ЗӨВХӨН УС УУХ

Тамхинаас гарахаар шийдсэн хүмүүс өөрийгөө сатааруулахын тулд чихэр хүлхдэг. Чихэр нь илчлэг ихтэй тул таргалуулах эрсдэлтэй. Үүний оронд цэвэр ус боломжийн хэмжээгээрээ ууж байгаарай. Ус таны биед хуралдсан никотины хорыг гадагшлуулахаас гадна жин нэмэхгүй байх сайн талтай. 

ЗАВГҮЙ БАЙ

Тамхиа үгүйлэх цагийг өөртөө гаргаж чадахааргүй ачааалалтай, завгүй бай. Ажил, амралтынхаа орчинд өөртөө тамхи бодогдуулах бүхнээс татгалзаж зайлсхийж байгаарай.

ЗАЛБИР

Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гаргасан чухал шийдвэртээ үнэнч, тууштай байж, өөрийгөө хурцалж, өөртөө итгүүлж, ялан дийлж байж гэмээнэ та хорт зуршлаа хурдан хугацаанд хаяж чадна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. КОФЕ УУХАА ТҮР ЗУУР НЭГ ХЭСЭГ ХАЯ , АХ ДҮҮ АМРАГ САДАНГААСАА САЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙВАЛ БИТГИЙ ТОО , ТЭГЭЭД Л ГЭНЭТ ОГЦОМ ХАЯ , ЗОРИГ ГАРГА .

    1 0 Хариу бичих