ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдварын талаар олон эрдэмтэн судалгаа, шинжилгээ хийж байгаа. Лондоны их сургуулийн эрдэмтэд 99 улсын 46 мянга гаруй сорьцод хийсэн судалгаагаар коронавирус одоогоор нэг их мутацид орж, ноцтой өөрчлөгдөөгүй гэсэн үр дүн гарсан байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 127,821 хүн оношилгооны цэгт очиж коронавирус илрүүлэх шинжилгээ хийлгэжээ. Үүнээс 91,829 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Үлдсэн 35,992 хүний шинжилгээ үрэлжилж байгаа буюу хүлээгдэж байна.
Нийслэл хотод өвчлөл гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн баг өчигдөр 15 объектийн 1,650 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын гурван утсанд нийт 8,497 хүн холбогдож, зөвлөмж, зөвлөгөө авсан байна.
Эмнэлэг, үйлчилгээний газар маш их эрсдэлтэй газар учраас иргэд эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон үедээ 119, 1800-0119 утсаар зөвлөгөө авч зохицуулах шаардлагатай" гэв.