Д амин дэмийн дутагдал нь яс сийрэгжилтэд хүргэдэг бөгөөд шинж тэмдэг нь шөнөөр бие өвдөж илэрдэг тухай Express сэтгүүлд өгүүлжээ.

Д амин дэм дутагдахад хавирга, сүүж, бүсэлхий нуруугаар шархирах өвдөлт мэдэгддэг гэнэ. Өвдөлт хөгшин хүмүүст голдуу тохиолддог бөгөөд яс хугарах аюултай  гэнэ.

Д амин дэмийн дутагдалд орохгүйн тулд өдөр бүр уух ёстой гэдэг. Харин арваннэгдүгээр сарын 21-нд харшил, дархлааны эмч Алексей Бессмертный амин дэмийн хяналт хязгааргүйгээр хэрэглэхийн аюулыг сануулсан байна.

Тэрээр амин дэмүүдийг хэтрүүлэн биендээ  шахах нь дутагдахаас ч илүү аюултай гэж онцолжээ.