Шинэ iPhone-12 гар утсанд угсарсан эд ангиудаас үзвэл өөрийн өртөг нь 373 ам.доллар болно гэж япон мэргэжилтнүүд тооцоолсныг Nikkei портал мэдээлжээ.
Үйлдвэрлэгчийн хувьд хамгийн үнэтэй хавтангийн хэсэг нь OLED бөгөөд үнэ нь 70 ам.доллар, AppleA-14 Bionic чип нь 40 ам.доллар, Samsung-гийн үйлдвэрийн флэш-ой санамж нь 19 ам.доллар, камерны эд ангиуд нь 5,5–7,4 ам.доллар гэнэ.
IPhone 12 ProApple-ийг үйлдвэрлэгч 406 ам.доллараар бүтээсэн бөгөөд үндсэн загвараасаа 33 ам.доллараар үнэтэй байна.
Үлдсэн зардлууд нь зохион бүтээлт, маркетинг, реклам, логистикийн өртөг шингэсэн гэнэ.