136 тэрбум төгрөгийг халамж, тэтгэмжид зарцуулжээ

Энэ сард 1.199.570 хүүхдэд 119 тэрбум төгрөг олгожээ. Коронавируст халдварын улмаас иргэдийн орлого хумигдаж буй учир өрхийн өдөр тутмын хэрэглээг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгөний хэмжээг 100 мянган төгрөг болгон өсгөсөн билээ. Мөн ирэх оны долдугаар сарыг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэмжид найман тэрбум 668 сая төгрөг,  жирэмсэн эхийн тэтгэмж 935 сая төгрөг, ихэр хүүхдийн тэтгэмж 45 сая төгрөг, цалинтай ээжийн тэтгэмж 6.9 тэрбум төгрөг, одонтой ээжүүдэд 34.5 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Үүнээс гадна 241 мянган хүнд олгосон хүнсний эрхийн бичиг өгсөн байна.

Ийнхүү нийт нь 136  тэрбум төгрөгийг халамж тэтгэмжид зарцуулжээ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)