Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ЭМЯ болон холбогдох эх сурвалжаас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа. 17:00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Нарангэрэл "Манай улсын хувьд 167 амьсгалын аппарат байгаа нь хүрэлцээтэй тоо. Одоогоор манай улсад хүндрэн амьсгалын аппаратад орсон хүн байхгүй.
Манай орны хувьд одоо хүйтэн байгаа учраас гадаад орчинд вирус амьдрах нөхцөл байхгүй зөвхөн дотоод бохирдсон орчин цаас гадаргуу дээр 3-72 амьдрах боломжтой. Иймд ЭМЯ-наас дотоод орчны халваргүйтгэлийг хийхийг зөвлөж байгаа. Ингэхдээ гарын доорх белизна ашиглаж болно. Нийслэлд мэргэжлийн хяналтын албан хаагч халдвар авсан тохиолдол байхгүй. Иргэд бидний зөвлөмжийг дагаж гэртээ байх, гадаа гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаахыг зөвлөж байна" гэв.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д өвчтөнтэй ажиллах 13 баг байгаа. Нэг эмчид 10-14 өвчтөн оногдоно. Шуурхай хариу араг хэмжээний багаа оруулан нөөцдөө баг байгаа. ХӨСҮТ 400 ор дэлгэх тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтан бэлдсэн нөөцтэй. Өвчтөн эмчилж байгаа эмч, ажилтан 14 хоног ажиллан ажиглалтын 14 хоногт тусгай байранд байрлан гэртээ харина. ХӨСҮТ-д ажиллаж байгаа нөөц хангалттай байгаа. ХӨСҮТ дээр 16 баг, дүүргийн гээд нэмэлтээр 10 баг ажиллаж байгаа.
ХӨСҮТ дээр 200 гаруй хүн тандалт судалгаа шинжилгээ хийх, иргэдийг тусгаарлан ажиллаж байна" гэлээ.