Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
НОК-ын Шуурхай штабын гишүүн Э.Эрдэнэбаатар "УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлсэн. Ингэхдээ нэг автобусанд 12 иргэнийг суулгах зохицуулалт хийж байна. Хэдий нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу үйлчилж байгаа ч хөл хорионы дэглэм хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн 13 салбарын алба хаагчид, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэд л хөдөлгөөнд оролцох боломжтой. Түгээлтийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт оруулсан. Түгээлтийн жолооч, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих зөвлөмжүүдийг хүргэж байгаа" гэв.
Түүнчлэн дараах мэдээллийг өглөө: