Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад цахимаар холбогдон хариулт өглөө.
Энэ үеэр НМХГ-ын нэг хяналтын байцаагчаас авсан түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан талаарх мэдээллийг асуухад “Цэрэг цагдаа, эрүүл мэндийн ажилчид, мэргэжлийн хяналтынхан яах аргагүй эрсдэл бүлгийн хүмүүс. Тиймээс хяналт тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ үеэр НМХГ-ын байцаагчийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд 100 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч үүнээс 4,000 гаруй нь эндсэн” гэлээ.