Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос цар тахлын талаар мэдээлэл хийлээ. Тус аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 77 болжээ. Тодруулбал, энэ сарын 22-ны байдлаар аймгийн хэмжээнд шинээр батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдэж нийт 77 болсон байна. Үүний 41 нь түргэвчилсэн оношлуураар 36 нь ойрын хавьтлын тандалтаар илэрчээ. Өвчтөнүүдийг ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал, Баянгол, Сайхан зэрэг сумын 19328 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт 16 ажиглалтын байранд 252 хүнийг ажиглалтад аваад буй юм. Тодруулбал, Сүхбаатар суманд 13485, Алтанбулаг суманд 1717, Мандал суманд 3483, Баянгол суманд 214, Сайхан суманд 429 иргэн түргэвчилсэн шинжилгээндээ хамрагдаад байна.
Гэрийн тусгаарлалтыг мөрдөж, ариун цэвэр сахиж, амны хаалт хэрэглэхийг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.