ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Вакцин аваад эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу эмнэлгийн ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулна. Мөн Засгийн газар олон улсын байгууллагуудын дэмжлэгээр хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөж байна” гэжээ.