Баянхонгор аймгийн Баянлиг суманд хоёр удаа газар хөдөлжээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт энэ сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн өдрийн 02:58 цагт тус сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)