Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн газрыг Ebarimt аппликейшн ашиглан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдээлэх боломжтой боллоо. Тодруулбал, хэрэглэгч та Ebarimt аппликейшнээ Update хийгээд Үйлчилгээ-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар-Гомдол мэдээлэх хэсэгт нэвтэрч шууд үнэ, зургийг баримтжуулж илгээх боломжтой боллоо. Ингэснээр барааны үнийн хяналтыг иргэн бүр хийх нөхцөл бүрдлээ.