АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 12 сая давлаа

АНУ-д коронавирусийн батлагдсан тохиолдол 12 сая давлаа. Мэргэжилтнүүд одоо тархалт урьд урьдынхаас илүү хурдан, өргөн цар хүрээтэй болсон гэж хэлсэн талаар CNN агентлаг мэдээллээ. АНУ-ын коронавирусийн тохиолдол бямба гарагт 12 сая давсан нь долоо хоногоос бага хугацаанд нэг сая гаруй тохиолдлоор ийнхүү нэмэгджээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр тус улсад халдварын батлагдсан тохиолдол 12.059.686 болж, 255.800 америкчууд энэ өвчний улмаас нас баржээ.

Бараг бүх муж коронавирусийн халдварын тохиолдол маш хурдацтай өссөн гэж мэдээлж байгаа бөгөөд улсын хэмжээнд урьд өмнөхөөс хамаагүй хурдан өргөн цар хүрээнд явагдаж эхэлсэн байна. Тус улс энэ сарын эхнээс 2.9 сая хүнд халдвар авсан тухай мэдээлжээ.

Баасан гарагт 195.500 гаруй шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн нь тус улсын нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт байв.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харахад тус улсын зуны огцом давтамжтай нэг өдрийн өвчлөлийн тоо долоодугаар сард 77100-аас арай илүү гарсан байна. Баасан гарагт АНУ-ын хэмжээнд нэг өдөрт хамгийн олон Ковид-19 өвчтөнийг эмнэлгүүдэд бүртгэжээ.

Нас баралтын түвшин нэмэгдэж байгаа нь ихэвчлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь нэмэгдэж байгаатай холбоотой гэнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ-ын 10,000 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан бөгөөд энэ нь ердөө нэг сарын өмнөх долоо хоногт амиа алдсан хүний тоог бараг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тоон үзүүлэлт байсан талаар CNN агентлаг мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)