Тархи цэнэглэх таван кино

Хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ цагийг өнгөрөөж буй энэ үед таны тархийг цэнэглэж, бизнесийн ухаанд сургах таван киног танилцуулж байна.

THE SOCIAL NETWORK

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Марк Закербергийн амжилтын түүхийг уг кинонд өгүүлнэ. Дотуур байрнаас эхэлсэн энгийн санаа хэрхэн дэлхийд танигдсан агуу бүтээл болж чадсан талаар болон саад бэрхшээлийг даван туулсан хүчирхэг түүхийг харуулна. Киног Дэвид Финчер найруулж, зохиолыг Аорон Соркин бичжээ. Харин гол дүр буюу Марк Закербергийн дүрд залуу жүжигчин Жесси Эйзенберг тоглосон байна. Уг кино 2010 онд АНУ-д нээлтээ хийсэн бөгөөд кино театраас буух үедээ нийт 392 сая ам.долларын орлого олсон байжээ.

WALL STREET

Мөнгөтэй, алдартай болно гэдэг энтрепренер байхын хамгийн чухал зүйл биш болохыг тус кинонд өгүүлдэг. Уг киног жүжигчин Оливер Стоун болон Майкл ДугласЧарли ШинДэрл Ханн нар хамтран найруулж, гол дүрд Майкл Дуглас тогложээ. Кинонд Горден Гекко гэх чинээлэг, ёс суртахуунгүй залуу брокерийн тухай өгүүлдэг. Wall Street кино 1987 оны арванхоёрдугаар сарын 11-нд олон улсын 730 театрт нэгэн зэрэг нээлтээ хийж, эхний долоо хоногтоо л 4.1 сая ам.долларын орлого олж байжээ.

THE GODFATHER

Майкл Корлеонегийн түүхээр дамжуулан гэр бүлийн жижиг бизнес хэрхэн Нью-Йорк хотын хамгийн том, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болж буйг үзүүлдэг. Хууль бус замаар баяжиж болдгийг харуулахаас илүүтэй  амжилтад хүрэхийн тулд юуг золиосолдог, түүнийгээ хадгалахын тулд ямар хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг уг киноноос ойлгох боломжтой. Киног Марио Пьюзогийн хамгийн шилдэг борлуулалттай романаас үндэслэж Фрэнсис Форд Кополла найруулжээ. Киноны гол дүр болох Майкл Корлеонегийн дүрд алдарт жүжигчин Аль Пачино тоглосон юм.

STEVE JOBS

Амжилтад хүрсэн хүний түүх хүнд нэгийг бодуулж, хоёрыг ойлгуулдаг. Энэхүү кинонд Apple компанийг үндэслэгч  Steve Jobs-ийн амжилтын хамгийн тулгуур үеийн тухай гарах бөгөөд бизнес эрхлэгчийн зан чанар, мэргэжлийн тэмцлийг харуулдаг. Түүний ажил, амьдралын тухай олон баримтат болон уран сайхны кинон байдаг ч 2015 онд бүтээсэн энэ кино хамгийн шилдэг нь гэж мэргэжлийнхэн үздэг байна.

RACE

Африк, Америкийн эрлийз, домогт гүйлтийн тамирчин Жэссе Овэнс (Jesse Owens)-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кино нь түүнийг дэлхийн тавцанд нэр алдраа дуулгасан, 1936 оны Берлиний Олимпын үеийг харуулдаг. Ямар ч хүнд хэцүү үеийг сэтгэлийн хатаар давж болдгийг харуулсан уран бүтээл юм. Мөн бусдын хандлага, гадуурхалаас илүү сонирхол, спорт хүчтэй болохыг өгүүлнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)