06.00-22.00 цагт хэн хөдөлгөөнд оролцож болох вэ

Өчигдөр УОК-ын Шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж мэдээлэл хийсэн билээ. Ингэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид 06.00-22.00 цагийн хооронд зорчих боломжтой болсон талаар мэдээллээ. Ингэхдээ биеийн байцаалт, ажлын үнэмлэхээ авч явах шаардлага хэвээр аж. Мөн амны хаалт зүүж, хувийн ариун цэврээ сахихыг анхаарууллаа.

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбар:

-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

-       Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

-       Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

-       Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

-       Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

-       Банк

-       Оршуулга

-       Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт

-       Шүүх, прокурор

-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)