Дорноговь аймагт гэр хорооллын айл өрхийг үнэ төлбөргүй зөөврийн цэвэр усаар хангаж байна

Дорноговь аймгийн хэмжээнд коронавирусийн батлагдсан 16 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус аймгийн онцгой комиссоос “Чандмань-Илч” орон нутгийн өмчит ХХК-д дараах үүрэг чиглэл өгчээ.

- Гэр хорооллын айл өрхийг үнэ төлбөргүй зөөврийн цэвэр усаар хангах
- Үйл ажиллагаа зогсоосон аж ахуй нэгж байгууллагад 50 хувь хөнгөлөлт үзүүлэх
- Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хэрэглэсэн ус дулааны төлбөрт алданги тооцохгүй байх
- Иргэдэд нүүрс түгээх ажилд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх
- Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж нүүрсний нөөц бүрдүүлэхээр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)