Зохиолчийн "Shuggie Bain" хэмээх роман нэр хүндтэй шагналын эзэн болж 66 мянган ам. долларын мөнгөн урамшуулал дагалдаж байна.
Бүүкерийн шагналтаныг тодруулах шүүгчдийн багийн ахлагч Маргарет Басби "Shuggie Bain" романыг сонгодог зохиолын хэв маягтай гэж тодорхойллоо. Романд архины хамааралтай эхийнхээ хамт өсөн торниж буй хүү, эх үр хоёрын нарийн төвөгтэй хэрнээ уярам харилцааны талаар өгүүлдэг ажээ.Их Британийн утга зохиолын нэр хүндтэй Бүүкерийн шагналын богино жагсаалтад 12 роман тунаж үлдсэний дйилэнх нь америк зохиолчид байсан юм.
Цар тахлын улмаас энэ жилийн арга хэмжээг цахимаар зохион байгуулж хунтайж Чарльзын гэргий, Корнуоллын гүнгийн авхай Камилла, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама нар ялагчийг зарлажээ.